Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Монгол Улсын цэвэр эрчим хүчний шилжилтийг дэмжин, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “Нарны илч” төслийг эхлүүллээ.
Төслийн хүрээнд гэр хорооллын айл өрхүүдэд нарны эрчим хүчинд түшиглэсэн халаалтын системийг нэвтрүүлэх замаар Улаанбаатар хотын агаарын бохирдлын гол эх үүсвэр болох нүүрсний хэрэглээг бууруулж, хүлэмжийн хийн ялгарлыг багасгахаар зорьж байна.