Хил хамгаалах ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга, хурандаа Г.Чинзориг:
Байлдагч О.Одбаяр эхлээд өргөдөл гаргасан. Өргөдөл нь Нийслэлийн цэргийн штабаар дамжаад манайд нэгдүгээр сарын 29-нд албан тоотоор хандсан.
Үүнийх нь дагуу хоёрдугаар сарын 3-нд ХХЕГ-ын даргын тушаалаар хугацаат цэргийн албанаас түр чөлөөлсөн байгаа. Ер нь халагдсан гэсэн үг. Хуулийнхаа дагуу.
Мөр зэрэгцэн алба хааж байсан цэргийн албан хаагчид маань ийм эмгэнэлтэй явдал болсон учир дэмжихэд бэлэн байна.
Цэрэг өөрөө хүсвэл бид тухайн цэргийг ажлын байраар хангах бүрэн боломж байна. Эхний ээлжинд цэргийн сургуульд явуулна.