О.Одбаяр өнөөдөр өмгөөлөгчтэйгээ хамт Live хийх үеэр “9900**** дугаараас залгаад талбай дээр орой 19:00 цагт хүрээд ир гэсэн. Тэр хүн “Би ахын чинь хуульч байна. Ах нь чамд тусална. Талбай дээр хүрээд ир ах нь чамд 20 сая төгрөг өгье” гэж хэлсэн.
Зул өргөх нэрийдлээр намайг дуудаад байсан. Танихгүй дугаараас “Машин гарах гэсэн юм гээд залгасан”.
Би машингүй шүү дээ гэтэл утсаа салгасан.
Гэрийн гадаа бас танихгүй хүмүүс ирээд байгаа. Намайг гаргаж ирэх гээд. Би тайван баймаар байна. Миний үгийг битгий гуйвуулж ашиглаач” гэж хүслээ.