Цагдаагийн байгууллагад энэ сарын 05-ны 22:00 цагт “Ургах наран хорихоос хойш гал гараад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлага мэдээллийн дагуу явуулсан шалгалтаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг … тоотод монгол гэр шатаж, 4 иргэн нас барсан харамсалтай нөхцөл байдал тогтоогджээ.
Дөрвөн иргэний гурав нь насанд хүрээгүй хүүхэд байсан бол нэг нь 34 настай, цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад 2024 оны наймдугаар сард албанаас чөлөөлөгдсөн иргэн байсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.