Эдийн засагч Д.Ангар өчигдөр /2025.02.10/ “Улсаараа ам. долларгүй болжээ. Банкнаас аж ахуйн нэгжид нэг удаадаа 10.000 ам.доллар л гаргаж өгөх боломжтой гэнэ” гэж твиттер хуудаснаа жиргэж байв
Тэгвэл өнөөдөр “Ихэнх банкууд 10.000 доллар гаргах боломжтой байсан бол өнөөдөр зарим банк нь бүр 1 ам.доллар ч гаргаж чадахгүй гэнэ.Төвбанкнаас нэг мэдэгдэл гаргахгүй юм байх даа. Яг юу болоод бга талаар” гэжээ.
Тэгвэл Монголбанкнаас “Гадаад валютын улсын нөөц 2024 оны эцсийн байдлаар 5,5 тэрбум ам.долларт хүрсэн нь түүхэн дээд хэмжээнд очсон үзүүлэлт болсон.
Түүнээс гадна одоо байгаа 4.9 тэрбум орчим долларын нөөц маань валютын төлбөртэй барааны төлбөрийн 5 шахам сарын хэрэглээг хангахуйц хэмжээнд байна” гэсэн байна.