Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.
Л.Гантөмөр Шадар сайд гэх том албан тушаалд томилогдоод, Ардчилсан намыг МАН-ын халаасны нам болгочихсон.
2016 оноос Монгол Улсад нэг нам засаглаж, асар олон нийгэм эдийн засгийн хохирлыг ард түмэнд учруулсан. 10 гаруй жил сөрөг хүчингүй явж ирлээ. Ардчилсан намыг сөрөг хүчин байж, иргэдийн төлөө ажиллаасай гэж хүссэн. Гэтэл өнөөдөр Л.Гантөмөр Шадар сайд гэх том албан тушаалд томилогдоод, Ардчилсан намыг МАН-ын халаасны нам болгочихсон.
Ардчилсан намын тамга МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн сэйфэнд хадгалаатай байгаа. Л.Гантөмөр Ардчилсан намын үзэл санаа, үнэт зүйлийг гээчихсэн. Тийм учраас Л.Гантөмрийг МАН-д элсүүлж авахыг тус намын даргад хэлнэ” гэлээ.