Монгол Улсын олон улсын өнгөрөлтийн агаарын замуудад үзүүлэлтэд
тулгуурласан навигаци хэрэгжүүлэх ажлын хоёр дахь шатанд тогтоогдсон агаарын
хаалганаас хаалганд чиглэсэн чиг шулуун зургаа, Улаанбаатар хотод хөөрөлт
буултад ашиглагдах нэг агаарын замыг өнөө өглөөний 08:00 цагаас ашиглаж
эхэллээ.
PBN буюу үзүүлэлтэд
тулгуурласан навигаци бүхий агаарын зам нь нислэгийн компаниудад илүү шулуун
шугамаар нисэх боломж олгодог.Агаарын тээвэрлэгчид эдгээр агаарын замыг
ашиглан нислэг үйлдсэнээр нислэгийн зай богиносож, эдийн засгийн хувьд түлш
болон хугацаа хэмнэх ашигтайгаас гадна нүүрсхүчлийн хийн ялгаралт багасаж
байгаль орчинд ээлтэй байх зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Агаарын замуудыг ийнхүү шулуутгаснаар агаарын
тээвэрлэгчид жилд 230 гаруй мянган км зам товчилж, дунджаар 1,656 тн түлш
хэмнэн, нүүрсхүчлийн хийн ялгаралт 5,220 тн бага байх тооцоо гарчээ.
Мөн Улаанбаатар хотод хөөрөлт буулт үйлдэх чиг
шулуун агаарын зам тогтоосноор Зүүн өмнөд Азийн хотууд болон БНХАУ-ын Хөх хот
руу нислэг гүйцэтгэж буй дотоодын агаарын тээвэрлэгчдийн нислэг төлөвлөлт
хялбаршиж, нислэгийн зам богиносох давуу тал бий болох юм.
Агаарын зайн
багтаамжийг нэмэгдүүлж, аюулгүй ажиллагааг дээшлүүлдэг, эдийн засгийн үр
ашигтай үзүүлэлтэд тулгуурласан навигацийг хэрэгжүүлэх нь Иргэний нисэхийн олон
улсын байгууллага /ICAO/-ын тэргүүн зорилт бөгөөд гишүүн орнууддаа үүнийг
хэрэгжүүлэхийг зөвлөдөг.
Манай улсын хувьд
\”Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын баримт
бичигт үзүүлэлтэд тулгуурласан навигаци/PBN/-ийг 2020 он хүртэл бүрэн
хэрэгжүүлж, нислэгийн аюулгүй байдлыг сайжруулах тухай тусгасанбайдаг.
ИНЕГ-т байгуулагдсан Олон улсын агаарын
замуудынүзүүлэлтэд тулгуурласан навигаци хэрэгжүүлэх ажлын хэсгээс
агаарын замуудыг тогтоон нислэгийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх ажлыг
боловсруулан, төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж байна.
Эх сурвалж: ЗТХЯ