Нийслэлийн авто тээврийн үндэсний төвөөс маргаашаас эхлэн автобусны бэлэн мөнгөний хайрцгийг хураахаар мэдэгдсэн. Энэ шийдвэрийн дагуу нийтийн тээврийн унаанд хянагч нар ажиллаж эхлэх аж. Хянагч нар тухайн иргэнийг зорчих төлбөрөө төлөөгүй тохиолдолд 5000 төгрөгөөр торгож хариуцлага тооцох юм.
Иргэд\”Улаанбаатар смарт карт” ХХК-ийн хэрэглэгчийн төв, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн \”Дүнжингарав”, \”Мишээл”, \”Драгон” салбараас сарын хугацаанд хязгааргүй зорчих эрхтэй картыг том хүн 25000, хүүхэд-8000 төгрөгөөр авах боломжтой. Карт борлуулах цэгүүд өглөөний 06.00-аасоройн 19.00 цаг түүнээс хойш ажиллаж, карт цэнэглэх бүрт хоёр хувийн урамшуулал өгнө.
Мөн ХААН банкнаас гаргасан нийтийн тээвэр болон бусад төлбөр тооцоонд ашиглах боломжтой \”СИТИПАСС” карт, Юнителийн хэрэглэгчид \”NFC” сим карт ашиглаж гар утасныхаа сим картыг солиулан нийтийн тээврээр зорчих боломжтой болжээ.