БНАСАУ-ын гадаад хэргийн яам 30-нд гадаад орнуудаас Солонгост суугаа дипломат төлөөлөгчид, олон улсын байгууллагын төлөөлөгчид болон гадаадын хэвлэл мэдээллийг цуглуулж одоо болж байгаа Америк БНСУ-ын нэгдсэн цэргийн сургуулилт Солонгосын хойгийг дайны ирмэгт хүргэж байна. Солонгосын хойгт дайн дэгдвэл түүний бүх хариуцлагыг Америк хүлээх ёстой.
БНАСАУ-ын гадаад хэргийн яамны дэд сайд Син Хон Чол Солонгосын талын мэдэгдлийг уншиж, одоогийн Солонгосын хойгийн байдлын талаарх БНАСАУ үнэлгээ болон зарчимт байр суурийг тодорхойлон өгүүллээ. Син Хон Чол хэлэхдээ, Америк БНСУ-ын нэгдсэн цэргийн сургуулилтад урьд байгаагүй хэмжээтэй буюу 300 мянган цэрэг болон цөмийн хөдөлгүүрт нисэх онгоц тээгч, стратегийн бөмбөгдөгч онгоц зэрэг үлэмж хэмжээний стратегийн зэвсэг оролцсон. Энэ удаагийн цэргийн сургуулилт БНАСАУ-ын удирдах байгууллагыг устгаж, цөмийн болон пуужингийн бааз зэрэг цэрэг дайны стратегийн барилга байгууламжийг эвдэхээр зэхэж байгааг харуулж байна гэжээ.
Тэр хэлэхдээ, дэлхийн дээр үхлээ зүгээр л хүлээж суудаг улс орон нэг ч байхгүй гэжээ.