Сар шинийн баяр ойртсонтой холбоотойгоор зах, худалдааны төвүүдийн ойролцоох замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн.
Тиймээс НЗДТГ-аас замын ачааллыг бууруулах зорилготой энэ сарын 15-28-ны хооронд тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх тухай иргэдээс санал асуулга авсан билээ.
Тэгвэл дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар НЗДТГ-аас тодруулахад “Тэгш сондгой хязгаарлалт эцсийн шийдвэр гараагүй бгаа. Санал асуулгын дүнг нэгтгэсэн.
Холбогдох байгууллагууд Засгийн газарт саналаа танилцуулна” гэлээ.