Энэ сарын 29-ний өдөр Хонконгийн алдарт дуудлага худалдааны газар болох Сү Фү Би 2017 оны урьдчилсан үзэсгэлэнг зохион байгуулсан байна. Энэхүү арга хэмжээд 468 саяын (60 сая ам.доллар) үнэтэй \”The Pink Star” хүмүүсийн анхаарлыг татсан байна. \”The Pink Star” 59.60 каратын хүндтэй зууван өөгүй ягаан алмаз бөгөөд түүний эх чулуу нь 132.5 карат байсан аж. Энэхүү чулууг 1999 онд Өмнөд Африкаас илрүүлсэн бөгөөд 2 жилийн хугацаанд хамгийн эцсийн бүтээгдэхүүн болгон урлан бүтээсэн байна.