АНУ, ОХУ-ын төлөөлөгчид дайны асуудлаар уулзсан. Гэвч энэ уулзалтанд Украиныг оролцуулаагүйгээс үүдэн Зеленський, Трамп нарын дунд “хагарал” үүсээд байна.
Харин өчигдөр Володимир Зеленський Трампыг Оросын худал мэдээлэл дунд гацсан байна гэжээ.
Үүний хариуд Трамп Зеленськийг “сонгуульгүй дарангуйлагч” хэмээн дуудаж, “Хурдан ямар нэг алхам хийж энх тайвныг тогтоо эсвэл улсаа алд” хэмээн цахим сүлжээндээ бичсэн байна. Ингэхдээ Зеленськийн нэрийг зөв бичээгүй аж.
Украины ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 2024 онд дуусгавар болох байсан ч цэргийн хуулийн дагуу ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулийг явуулаагүй юм.
Трампын мэдэгдэлд Европын удирдагчид шүүмжлэлтэй хандаж байна. Тухайлбал Германы канцлер Олаф Шолц “Ерөнхийлөгч Зеленськийн ардчилсан эрх мэдлийг үгүйсгэх нь буруу бөгөөд аюултай” гэжээ.
Их Британийн ерөнхий сайд Кир Стармер Украины ерөнхийлөгчтэй утсаар холбогдож, түүний талд байгаа гэдгээ илэрхийлсэн гэв.
Эх сурвалж: Reuters