Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх өнгөрөгч оны арванхоёрдугаар сард хуралдаж, Хөгжлийнх банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох 540 хавтаст хэрэг бүхий хэргийг прокурорын эсэргүүцэл болон нэр бүхий 41 шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэлэлцэж шийдвэрлэсэн.
Ингэхдээ УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нарын хүмүүсийг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож, гэм буруутай эсэхийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарт холбогдох хэрэгт оногдуулсан ял шийтгэлийг хэвээр үлдээсэн.
Тэгвэл эл Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн оролцогчдод хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолыг 2025 оны хоёрдугаар сарын 21 -нд гардуулахаар болжээ.












































































