“Эрдэнэс Тавантолгой ” ХК-ийн удирдлагууд сэтгүүлчидтэй уулзан, тэдний асуултад хариулсан юм. Энэ үеэр тус компанийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Мөнхжаргал “Онцгой дэглэм тогтоосноос хойш чиглэл бүрдээ мэргэшсэн хүмүүсээс удирдлагын баг бүрдсэн. Бид хамтын удирдлагыг хэрэгжүүлэн ажилладаг.
Ганцхан гүйцэтгэх захирал биш захирлуудын зөвлөл гол шийдвэрүүдийг гаргадаг болсон.
Заримдаа гүйцэтгэх захирал ялагдаж болно. Олонхын саналаар шийдвэр гарч байна.
Бид нөхцөл байдлыг сайжруулах гэж ирсэн. Одоо ч энэ процесс үргэлжилж байна. Тиймээс “ЭТТ”-д дахин нүүрсний хулгай гарахгүй” гэж ярилаа.