Монголын хошин урлагийн салбарт ажил амьдрал, авъяас билэгээ зориулан яваа эрэгтэй уран бүтээлчид цөөнгүй байдаг гэдэгтэй та бүхэн санал нийлэх байх. Тэгвэл тун удахгүй тэдгээр уран бүтээлчдээс шилдэг нэг уран бүтээлч олон нийтийн санал хураалтаар тодорч \”Азтай бадарчин” алтан цомын эзэн болно. Тодруулбал хошин урлагийн үе үеийн уран бүтээлчид, шог зохиолч, зураачид, элэглэгчид, хошин урлагийн продакшнууд нэгэн тайзнаа чуулж, өөрсдийн сор болсон бүтээлүүдээ толилуулахын зэрэгцээ шилдгүүдээ тодруулдаг \”Азтай бадарчин” Монголын хошин урлагийн их наадам эргэж ирсэн нь энэ юм.
Арав гаруй жилийн дараа дахин зохион байгуулагдаж буй \”Азтай бадарчин” наадам энэ жил \”Шилдэг эрэгтэй жүжигчин”, \”Шилдэг эмэгтэй жүжигчин”, \”Шилдэг шог зураг”-ийн төрлүүдэд шилдгийн шилдгүүдээ олон нийтийн санал хураалтаар тодруулах аж. Түүнчлэн \”Шилдэг үзүүлбэр”-ийн шалгаруулалт нь наадмын өдөр тайзнаа шууд явагдаж, үзэгчдийн саналаар тодрох юм байна.
Монголын хошин урлагийн академийн санаачлагаар Нийслэлийн Засаг Даргын Тамгийн Газрын дэмжлэгтэйгээр Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Соёлын төв өргөө хамтран зохион байгуулж буй \”Азтай бадарчин” наадмын шилдгүүд 2017 оны 04-р сарын 03-ны 18:45-д Соёлын төв өргөөний тайзнаа тодорно. Ингээд эрхэм уншигч та http://urlag.mn/AztaiBadarchin/ тус линкээр зочилж \”Шилдэг эрэгтэй жүжигчин төрөл”-д нэр дэвшиж буй уран бүтээлчдийн нэрстэй танилцаж саналаа өгөх боломжтой.
Наадмын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон тасалбар хүргэлтийг 1900-1800-аас лавлахын зэрэгцээ цахим тасалбарыг www.TICKET.mn сайтаар захиалаарай.
Эрхэм уншигч та өөрийн дэмжиж буй оролцогчдоо саналаа өгөх бол http://urlag.mn/AztaiBadarchin/ тус линкээр зочлоорой…