“Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл”-ийг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж байна.
Үүнтэй холбоотойгоор төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа зөвшөөрөлгүй явуулж байгаа аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зогсооно гэлээ.
Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын 2023 оны хоёрдугаар сарын захирамж, 2023 оны тавдугаар сарын зөвлөлийн хурлын тэмдэглэлд тус тус заасны дагуу дээрх төслийг хэрэгжүүлэхээр болсон байна.
Тус төслийн нээлттэй сонгон шалгаруулалтыг явуулж, 2023 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр төсөл хамтран хэрэгжүүлэх гэрээг хувийн хэвшлийн түншлэлтэй байгуулан ажиллаж эхэлжээ.
Иймд төсөл хэрэгжүүлэх нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй дараах байршлуудыг албадан чөлөөлж, орц, гарцын төлөвлөлтийг өөрчлөх болон бусад арга хэмжээг хэрэгжүүлэх болсныг мэдэгджээ.