АНУ-ын иргэн Нанет Хаммонд гэх бүсгүй 42 настай таван хүүхдийн ээж юм. Тэрээр 27 наснаас эхлэн ботокс тариа тариулж эхэлснээр мэс засалд донтож улмаар амьд барби болох хүсэлдээ хөтлөгджээ. Түүний хийлгэсэн мэс засалд нийтдээ 500 мянган ам доллар зарцуулсан байна. Бүсгүй хэлэхдээ бага наснаасаа барби шиг болох хүсэлтэй байсан. Өөртөө өөрчлөлт хийх нь надад маш их аз жаргалыг авчирдаг гэж хэллээ. Тэр гурван удаа хөхний хагалгаанд орж уруулынхаа хэлбэрийг өөрчилж, сормуус үс арьсандаа байнгын ботокс тариулдаг байна.
Үндэстэн агентлаг