НҮБ-аас Иракт туслах төлөөлөгчид албан мэдээ нийтэлж тэмдэглэхдээ, энэ оны 3-р сард Иракийн нутаг дэвсгэрт гарсан хүчирхийлэлийн мөргөлдөөн болон террорист халдлагын улмаас нийтдээ 543 энгийн иргэн амиа алдаж, 561 иргэн шархдав гэжээ.
Албан мэдээнд тэмдэглэхдээ, 3-р сард Мосул хотод оршдог Нинева мужид энгийн иргэд хамгийн олноор эндэж шархдсан буюу хүчирхийлэлийн мөргөлдөөн, террорист халдлагад нийтдээ 367 энгийн иргэн амиа алдаж, 174 хүн шархдав. Төв нийслэл оршдог Багдад муж түүний дараа орж, уг мужид 84 энгийн иргэн амиа алдаж, 246 хүн шархдсаг гэжээ.
НҮБ-аас Иракт туслах төлөөлөгчдийн тэргүүн Жан Кубис албан мэдээндээ, хэт даврагч бүлэглэлээс энгийн иргэд рүү зориуд чиглүүлсэн халдлагын ажиллагааг зэмлэн буруушаав. Түүнчлэн тэрээр хэлэхдээ, Мосулын тулалдааны явцад эгэл иргэдийг хамгаалахын төлөө гаргасан Иракийн засгийн газрын зүтгэлийг сайшааж байна гэжээ.
Одоо Иракийн засгийн газрын цэрэг Мосулын баруун хэсгийг эргүүлэн авах тулалдаан үргэлжилсээр байгаа ба \”Исламын улс\” хэмээх хэт даврагч бүлэглэлийн зэвсэгт этгээд олон тооны энгийн иргэдийг барьцаалж Мосул хотын төв дэх хуучин дүүргийг эзэлсэн байгаа ажээ.