Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэг шүүхээс буруутай хэмээн үзэж, 20 хоног баривчлах шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэрийн дараа Пак Гын Хэ хатуу хамгаалалтын дор нийслэл Сөүл хотын хорих ангид хүргэгдсэн билээ. Пак Гын Хэ хоригдлын хувцас өмсч буй гурав дахь Ерөнхийлөгч боллоо. Шүүх шийдвэрээ гаргахаас өмнө \”Пак Гын Хэг хорих өрөө бэлэн байсан” гэхэд болно. Тэгвэл Пак Гын Хэ ямар өрөөнд хоригдож буй талаарх гэрэл зургийг \”www.koreaboo.com” сайт цахим хуудастаа нийтэлжээ.
Өмнөд Солонгосын анхны эмэгтэй Ерөнхийлөгч шоронгийн журмын дагуу өглөө 6.00 цагт сэрж, орой 18.00 цагт амрах ёстой гэнэ.
Үндэстэн агентлаг