Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны 10-р сарын 7-ны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянган төгрөг байгааг 20 хувиар нэмэгдүүлэн цагийн 4715 буюу сард 792 мянган төгрөг болгохоор шийдвэрлэсэн.
Уг тогтоолыг 2025 оны 4-р сарын 1-нээс дагаж мөрдөх юм. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоохдоо дараах хүчин зүйлсийг авч үздэг байна.
-
Хүн амын амьжиргааны доод түвшин
-
Хөдөлмөрийн бүтээмж дундаж цалингийн зохистой харьцаа
-
Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээ
-
Эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийн түвшин
-
Инфляц
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооноос байгуулсан ажлын хэсгийнхэн дээрх хүчин зүйлсийг харгалзан 20 хувиар нэмэх боломжтой гэж үзсэн байна.