Ардчилсан намын дарга С.Эрдэнэ намынхаа дотоод сонгуулийн урьдчилсан дүнг танилцууллаа. Нийт саналын эрхтэй 152 мянган иргэнээс 78 хувь нь намынхаа бүх шатны сонгуульд оролцжээ. Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо нь 380 суудлын төлөө 504 нэр дэвшигч өрсөлдөж ялагч нар тодорчээ. Харин аймаг, нийслэлийн Ардчилсан намын даргад 54 хүн өрсөлдсөн бол Нийслэлийн Ардчилсан намын даргад УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж, Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын дарга Д.Баттулга нар өрсөлдсөнөөс Д.Баттулга хамгийн олон санал авч Нийслэлийн АН-ын даргаар сонгогдлоо. Хүснэгтээс аймаг, нийслэл, дүүргийн АН-ын дарга нарт хэн сонгогдсоныг дэлгэрэнгүй харна уу.
№ | Аймгуудын нэр | Аймгуудын АН-ын шинэ дарга нарын нэрс | |
1. | Архангай | М.Батжаргал | |
2. | Баян-Өлгий | Д.Зангаа | |
3. | Булган | Б.Ариун-Эрдэнэ | |
4. | Говь-Алтай | Ц.Нанзаддорж | |
5. | Говьсүмбэр | Д.Сүрэнжав | |
6. | Дархан-Уул | Х.Гантулга | |
7. | Дорноговь | Б.Батбаяр | |
8. | Дорнод | П.Алтангэрэл | |
9. | Дундговь | Ц.Мөнхбат | |
10. | Завхан | Тооллого дуусаагүй | |
11. | Орхон | Д.Алтанхуяг | |
12. | Өвөрхангай | Маргаантай | |
13. | Өмнөговь | Р.Сэддорж | |
14. | Сүхбаатар | Тооллого дуусаагүй | |
15. | Сэлэнгэ | Маргаантай | |
16. | Төв | Ц.Мэндсайхан | |
17. | Увс | Ч.Чимэд | |
18. | Ховд | Ч.Чинбат | |
19. | Хөвсгөл | Ш.Идэрбаясгалан | |
20. | Хэнтий | Ш.Бат-Эрдэнэ | |
21. | Улаанбаатар | Д.Баттулга | |
№ | Дүүргийн нэр | Дүүргийн АН-ын шинэ дарга нарын нэрс | |
1 | Баянзүрх | Тооллого дуусаагүй | |
2 | Хан-Уул | Тоолого дуусаагүй | |
3 | Сүхбаатар | Маргаантай | |
4 | Чингэлтэй | Г.Баярсайхан | |
5 | Баянгол | Маргаантай | |
6 | Сонгинохайрхан | Б.Чинболд | |
7 | Багануур | Ч.Очирхүү | |
8 | Багахангай | Ц.Алтанцэцэг | |
9 | Налайх | М.Дашхүү |