Дэлхийн Интернет хандалтын холбооны гаргасан судалгаагаар насанд хүрээгүй хүүхдүүдийг садар самуунд уруу татсан пост, бичлэг зураг сүүлийн жилүүдэд өссөөр байна. Ялангуяа Европ болон Хойд Америк тэргүүлээд байгаа билээ. Судалгаагаар дийлэнх садар самуун зүйлийн эх сурвалжийн 60 хувь нь Европын улсуудад байгааг дурдаад Голланд улс тэргүүлж байгаа талаар тайлагнасан байна. Мөн дэлхийн хэмжээнд садар самуунд уруу татах үйл ажиллагаа 10-20 хувиар өсөж байна. Зөвхөн Орос, Турк, Голландад гэхэд садар самуунд уруу татсан пэйж, блог, сайт гэхэд 34,212 бүртгэгдсэн байна. Ямартай ч энэ төрлийн үйл ажиллагаа хүчээ авч байгаа үед хүний наймаа, хүчирхийлэл зэрэг асуудлууд даган гарч ирдэг байна. Тиймээс үүнтэй тэмцэхийн тулд төрийн оролцоо маш чухал гэдгийг дурджээ.
Үндэстэн агентлаг