Казах үндэсний баярын “Наурыз 2025” арга хэмжээ энэ сарын 22-ны 09:00 цагт Сүхбаатарын талбайд болно.
Энэ үеэр соёл, урлагийн тоглолт болохоос гадна казах күрес бөхийн тэмцээн зохион байгуулагдах юм. Түүнчлэн гар урлалын үзэсгэлэн дэлгэгдэж, казах гэр, уран бүтээлийг олон нийтэд танилцуулж, наурызын зоог, уламжлалт идээг таниулах хөтөлбөртэй гэдгийг албаныхан мэдээллээ.
Өдөр шөнө тэнцэж, шинэ жил гарч байгааг бэлгэддэг Наурызын баярыг дэлхий дахинд Ойрхи Дорнод, Балканы хойг, Төв Ази, Кавказ зэрэг газар нутгийн 300 сая гаруй хүн өргөн тэмдэглэж өнгөрүүлдэг билээ.