БНСУ-ын Батлан хамгаалах яам 3-ны өдөр мэдэгдэхдээ, БНСУ, АНУ, Япон улсууд энэ долоо хоногт анх удаа шумбагч онгоцны эсрэг нэгдсэн сургуулилт хийнэ гэжээ.
БНСУ-ын БХЯ мэдэгдэл гаргаж, тус сургуулилтыг БНСУ-ын Чежү арлын ойролцоо БНСУ, Японы хоорондох далайд 3-5-ны өдрүүдэд хийхээр төлөвлөж байна гэжээ. БНАСАУ-ын \”Шумбагч онгоцны аюул заналхийлэл\”-д чиглүүлж байгаа бөгөөд гурван орон шумбагч онгоцыг хайн илрүүлж, тодорхойлох чадвараа дээшлүүлэх зорилготой юм. Сургуулилтын үеэр шумбагч онгоцыг хайх, хянах, мөрдөх үйл явцыг загварчлан турших бөгөөд \”холбогдох мэдээллээ солилцоно\” гэж мэдэгдэлд тэмдэглэжээ.
Нэгдсэн сургуулилтад оролцох гурван орны тэнгис дээрх тоног төхөөрөмжид БНСУ-ын \”Кан Гам Чан\” тэмдэгт пуужин устгагч онгоц болон нэг нисдэг тэрэг, Америкийн тэнгисийн цэргийн хамгаалалтын онгоц, MH-60 шумбагч онгоцны эсрэг нисдэг тэрэг, P-3 тэнгис дэх хайгуулын нисэх онгоц, Японы тэнгис дэх хамгаалалтын багийн хамгаалах онгоц, шумбагч онгоцны эсрэг нисдэг тэрэг зэрэг багтаж байна.
Гурван орон өнгөрсөн оны 12-р сард гурван талын аюулгүй байдлын хэлэлцээний үед шумбагч онгоцны эсрэг нэгдсэн сургуулилт хийх асуудлыг зөвшилцсөн юм. Түүний дараа анх удаа нэгдсэн сургуулилт хийж байгаа юм гэж мэдэгдэлд тэмдэглэжээ.