УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар АТГ-ын даргын томилгоог хэлэлцлээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АТГ-ын дарга З.Дашдавааг улираан томилох санал гаргасныг нь Хууль зүйн байнгын хороо дэмжээд байсан юм. УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь түүнийг улираан томилох Ерөнхий сайдын саналыг дэмжиж баталлаа.
АТГ-ын даргыг зургаан жилээр томилдог бөгөөд З.Дашдаваа даргыг Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвшүүлэн томилуулж байв. Тухайн үед АТГ-ын даргыг Ерөнхийлөгч нэр дэвшүүлэн УИХ-аар томилуулдаг байсан бол түүнээс хойш хуульд нь өөрчлөлт оруулах Ерөнхий сайд нэр дэвшүүлэн томилуулдаг болсон юм.
АТГ-ын дарга З.Дашдаваагийн өмнөх бүх дарга нар нь бүрэн эрхийн зургаан жилийн хугацаагаа дуустал ажиллаж байгаагүй юм. З.Дашдаваа дарга бүрэн эрхийн хугацаагаа дуустал ажиллаад зогсохгүй улиран томилогдсон анхны дарга болж байна.