АТГ-ын дарга З.Дашдаваа нэг удаа мэдээлэхдээ “Манай мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлүүлж буй хөрөнгө мөнгө хохирогчдод очдог. Хохирогч хэн байдаг вэ гэвэл зарим тохиолдолд төрийн өмчит компаниуд, улсын дансанд ордог. Гэмт хэргээс хурааж авсан хөрөнгийг хэрхэн ашиглахыг заах эрх АТГ-т байхгүй” гэж хэлсэн байдаг.
Эндээс үүдээд АТГ хэдий хэр хөрөнгө нөхөн төлүүлсэн, улсад буцаасан, хохирогчдод шилжүүлсэн тухай мэдээллийг сөхөж үзлээ.
АТГ-ын мөрдөгчид 2020 оноос өнөөг хүртэл зөвхөн гадаад улсаас гэхэд л 13.9 сая ам.доллар буюу 50 гаруй тэрбум төгрөгийн хулгайлагдсан хөрөнгийг буцаан авчирчээ.
Үүнээс гадна дотооддоо авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нийт 2.6 их наяд төгрөгийг 2019-2024 оны хооронд улсад нөхөн төлүүлсэн байна. Үүнийг он оноор задалж үзвэл:
2019 онд 11.3 тэрбум төгрөг 2020 онд 35.6 тэрбум төгрөг 2021 онд 96.2 тэрбум төгрөг 2022 онд 2.3 их наяд төгрөг 2023 онд 238.6 тэрбум төгрөг 2024 онд 240.9 тэрбум төгрөг
Ингэхээр гадаад, дотоодоос хурааж улсын төсөвт оруулсан нийт мөнгөн дүн 3.4 их наяд төгрөг болж байгаа юм байна.
Энэ өнцгөөс харвал АТГ-ыг харьцангуй сайн ажилласан гэж дүгнэж болно.










































































