УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу УИХ-ын гишүүн Б.Түвшинтэй хамтран Нийгмийн даатгалын ерөнхий хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа гэв.
-
Байгууллагатай хийсэн хөдөлмөрийн гэрээнээс тусдаа ажил гүйцэтгэх гэрээгээр хийсэн нэг удаагийн ажлын хөлснөөс НДШ авдагийг болиулах,
-
Ажил олгогчийг ажилтны өмнөөс төлдөг НДШ-ээс чөлөөлөх. Ажилтны нэрээр ажил олгогчоос шимтгэл авдаг ч тэтгэвэрт нөлөөлдөггүй,
-
Ажил олгогчоос ажилтандаа цалингаас гадуур олгосон мөнгөн хэлбэрээр олгосон хөнгөлөлт, урамшууллаас НДШ төлүүлдгийг болиулахаар ажиллаж байгаа аж.
Ингэснээр
-
Хүн, хуулийн этгээдийн бизнес эрхлэхэд учирдаг дарамт багасч үйл ажиллагааны төрөл нэмэгдэнэ.
-
Ажил олгогчийн НДШ төлөх дарамт буурсанаар ажилтныхаа цалинг бодитоор нэмэх, ажлын байраа нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.
-
Бараа, ажил, үйлчилгээний НДШ-ийн зардал буурсанаар эцсийн хэрэглэгч дээр ирэх үнийн нэмэгдэл буурна гэж тооцжээ.










































































