Монголын цагдаагийн байгууллагаас дараах хоёр иргэнийг Интерполын “улаан булант зар”-аар олон улсаас эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргажээ.
Үүнд:
-
Бусдын эд хөрөнгийг завшсан гэх хэрэгт холбогдсон Улаанбаатар хотын харьяат 41 настай эмэгтэй Б.Э,
-
Хүн амины хэрэг болон бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт холбогдсон Төв аймгийн харьяат 53 настай иргэн Ц.Г.
Интерполын “улаан булант зар”-аар хүн амины хэрэг, хүчиндэх, залилан мэхлэх зэрэг гэмт хэргүүдээр яллах, ял эдлүүлэхээр эрэн сурвалжлагдаж буй оргон зайлсан этгээдүүдийг эрэн хайдаг.