Далайн гүнд амьдардаг ховор төрлийн аварга амьтны(арвайлж) төрөл 100 гаруй жилийн дараа анх удаа камерын дуранд өртжээ.
Судлаачдын үзэж буйгаар энэ амьтан нь 7 метр урт 500 кг жинд хүрч томордог аж.
Эссексийн их сургуулийн судлаачдын баг энэ амьтны дүрсийг өнгөрсөн сард буулгасан ч энэ төрөл зүйл мөн эсэхийг баталгаажуулахад хугацаа оржээ.
Одоогоор энэ амьтны амьдралын мөчлөгийн талаар маш бага зүйл судлагдсан байдаг.
Төрөхдөө тунгалаг биетэй төрдөг ч насанд бие гүйцэх явцдаа биеийн тунгалаг өнгөө алддаг гэнэ.
Өмнө нь энэ төрлийг үхсэн байхад нь загасчид дурандаа буулгаж байсан ч далайн гүнд, амьд байхад нь анх удаа дүрсийг нь буулгасан нь энэ аж.
Эх сурвалж: ВВС