Дүнжингаравын уулзварт гарсан ослын буруутан байж болзошгүй хоёр хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийг товложээ.
Энэ талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс “2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 11:00 цагт товлогдсон “Дүнжингарав, газын дэлбэрэлт” гэх тодотголтой Н.Баатаржав, Ч.Ренчиндорж нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын урлагийн танхимд зохион байгуулагдахаар болсон болохыг үүгээр мэдэгдье” хэмээн мэдээллээ.