БУРМАА НЬ МАРК МЕЛЕАРДЫН БИЕД ХАЛДСАНЫХАА ДАРАА УЛААНБААТАРААС ГАРСАН БӨГӨӨД ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ТҮҮНЭЭС ТАЙЛБАР МЭДҮҮЛЭГ АВААГҮЙ БАЙНА.
н.Бурмаа нь “Сэтгүүлч Б.Отгон” хаягаар нэг л удаа олон нийтэд нээлттэйгээр байр сууриа илэрхийлсэн бөгөөд тэр богино хугацаандаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал нарыг л буруутгажээ.
Энэ бүх үйл явдлын төгсгөлд түүнийг гэнэт гарч ирсэн, гарч ирээд зөвхөн У.Хүрэлсүх, Н.Учрал нарыг л буруутган, үг хэлээр доромжилж байгаа магадгүй зохион байгуулалттайгаар уран эсэргүүцэгчид дунд оруулсан гэх мэдээлэл байна.
Албан бус эх сурвалжийн мэдээлж байгаагаар тэрээр “Бадрах Энержи” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Марк Мелеардын биед халдсаныхаа дараа шууд Улаанбаатараас гарч хөдөө явсан байна.
Цагдаагийн байгууллагаас түүнийг шалгаж байгаа гэх мэдээллийг өгч буй ч нэг ч удаа мэдүүлэг, тайлбар аваагүй байж болзошгүй байна.