УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү Богханд гарсан түймэр унтраах ажилд сайн дураар тусалсан иргэддээ талархал илэрхийллээ.
Мөн тэрээр “Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан ууланд өчигдөр /2025.04.28/ гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 56 га талбай өртлөө. Мөн Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Цагаан нуур, Хэнтий аймгийн Батширээт сумдад гээд өчигдрийн байдлаар нийт 5 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн” тухай мэдээллээ.