Ой хээрийн түймэртэй байгаа газруудын цаг агаарын нөхцөл байдлын талаар Цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Дөрөвдүгээр сарын 29-ний 13 цагийн байдлаар:
-
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутгаар салхи баруунаас секундэд 9 метр, -
Зүүнбүрэн, Хушаат, Сайхан сумдын нутгаар хойноосоо болон баруун хойноос секундэд 7-12 метр, -
Хэнтий аймгийн Норовлин сумын нутгаар баруун хойноос секундэд 12 метр салхитай байна.
Үдээс хойш салхины хүч нэмэгдэж болзошгүйг гал унтраахаар ажиллаж байгаа албан хаагч, иргэдэд анхаарууллаа.













































































