Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа “Цацраг идэвхт бодисын нөлөөлөл, хөрс, ус, агаар, орчны бохирдлын нөлөөллийг хэмжих олон улсын стандартын лабораторийг бүсийн хэмжээнд байгуулахаар шийдвэрлэсэн” гэдгийг мэдээллээ.
Тэрбээр “Сүүлийн үед ураны асуудал их яригдаж байна. Засгийн газрын өнөөдрийн хурлаар Цацраг идэвхт бодисын нөлөөлөл, хөрс, ус, агаар, орчны бохирдлыг хэмжих олон улсын стандартыг хангасан лабораторийг бүсийн хэмжээнд байгуулах шийдвэр гарсан.
Энэ долоо хоногийн бас нэг чухал ажил нь Тэрбум модны аяны хүрээнд энэ жил Хархорин хотод ногоон төгөл, ногоон бүс байгуулах төсөл томоохон байр суурь эзэлж байна. Хоёрдугаарт Улаанбаатар хотод нэг шинэ төслийг яамнаас хэрэгжүүлэх гэж байна.
Айл бүр хашаандаа таван мод тарих төслийг хэрэгжүүлнэ. Өмнө нь ТББ, төрийн байгууллагууд энэ ажлыг хийж байсан. Харин энэ жил илүү өргөн хүрээтэй буюу нийслэлийн бүр дүүргийг хамруулж 108 хорооны 8000 өрхөд мод тарих төслийг дэмжиж хийнэ” гэв.










































































