“Төвийн бүсийн хурд-2025” хурдан морины уралдааныг энэ сарын 9-нд Увс аймагт зохион байгуулахаар болжээ.
Уралдааны бүртгэлийг Улаангомд маргааш 20.00 цаг хүртэл хийх аж.
Уралдаан болох өдөр бүртгэл явагдахгүй гэдгийг зохион байгуулагчид мэдэгдсэн байна. Мөн уралдааны морьдыг бүртгүүлэхдээ уралдаанч хүүхдийн төрсний гэрчилгээ, эцэг эхтэй нь хийсэн гэрээний хамт бүртгэх аж.
Тус уралдаан нь Увс аймгийн энэ жилийн анхны уралдаан юм.
Нас насны түрүү морьдыг алтан медаль, өргөмжлөл, мотоцикл, нөмрөгөөр шагнах аж. Их нас, азарга, соёолонг 50 мянган төгрөгөөр бүртгэх бол хязаалан, шүдлэн, даагыг 30 мянган төгрөгөөр, сонгомол гурван насны морьдыг 50 мянган төгрөгөөр бүртгэнэ гэдгийг зохион байгуулагчид дуулгалаа.