Бүтэн жилийн цэвэр ашиг нь 2.1 тэрбум ам.доллар хүрч, шинжээчдийн төсөөллийг давсан Singapore Airlines компани ажилтнууддаа ашгаа хуваалцаж, бараг найман сарын цалинтай нь тэнцэх урамшуулал олгохоор болжээ.
Гэхдээ энэ оны урамшуулал 7.45 сарын цалинтай тэнцэж байгаа нь өнгөрсөн онд олгосон 7.94 сарын цалингаас ялимгүй буурсан дүн болж байна.
Тариф, худалдааны зөрчил болон эдийн засгийн, геополитикийн тодорхойгүй байдал энэ онд зорчигч, карго тээврийн нислэгийн эрэлтэд эрсдэл болж магадгүй гэж үзсэнтэй нь холбоотой аж.
Bloomberg tv Mongolia