Нийслэлийн нутаг дэвсгэрт энэ амралтын өдрүүдээр буюу тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-ний өдөр архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо.
Энэ аян нь тамхи болон дам тамхидалт, архи, согтууруулах ундаа, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээний улмаас хүний эрүүл мэнд, амь насанд учирч болох эрсдэл, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж, хууль тогтоомжийг сурталчлах, нийгэмд зөв дадал, хэвшлийг бий болгох зорилготой. Аяныг дэмжин ажиллахыг дүүргийн Засаг дарга нар болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын дарга нарт үүрэг болгожээ.
Энэ хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-ний өдөр архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох шийдвэр гарсан байна.







































































