УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Монгол Улсын Ерөнхийлөгч эв нэгдлийн бэлэг тэмдэг байх ёстой. Гэтэл шөнө дөлөөр парламентад орж ирээд илт нэг талыг баримталсан, үг хэлэх, санал өгөх гишүүдийг дарамталсан өнгө аястай үг хэлчихээд гарлаа. Энэ бол Монгол Улсын Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувиар парламентыг сүрдүүлж шийдвэр гаргахад нь илтээр нөлөөлөл үзүүлж сүрдүүллээ гэж үзэж байна. Зарим гишүүд ичихгүй алга ташиж зусардахыг бид бүгдээрээ харлаа. Монголын парламент ардчиллын зарчмаар асуудлыг хэлэлцэж ийм турхиралт үзүүлж болохгүй. Тиймээс Ерөнхийлөгч хууль зөрчиж огцрох болзлоо хангалаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг санаачлах болно гэдгээ мэдэгдэж байна” гэлээ.