Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын гишүүдэд нэр дэвшигчдийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд танилцууллаа.
-
Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдад Ням-Осорын Учрал,
-
Шадар сайдад Тогмидын Доржханд,
-
Шадар сайдад Сайнбуянгийн Амарсайхан,
-
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад Сандагийн Бямбацогт,
-
Гадаад харилцааны сайдад Батмөнхийн Батцэцэг,
-
Сангийн сайдад Болдын Жавхлан,
-
Хууль зүй, дотоод хэргийн сайдад Лхагвын Мөнхбаатар,
-
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдад Гонгорын Дамдиннням,
-
Батлан хамгаалахын сайдад Дамбын Батлут,
-
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад Батын Батбаатар,
-
Боловсролын сайдад Пүрэвсүрэнгийн Наранбаяр,
-
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад Тилеуханы Аубакир
-
Зам, тээврийн сайдад Борхүүгийн Дэлгэрсайхан,
-
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдад Чинбатын Ундрам,
-
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдад Энхтайваны Бат-Амгалан,
-
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Жадамбын Энхбаяр,
-
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдад Энхбаярын Батшугар,
-
Эрчим хүчний сайдад Баттогтохын Чойжилсүрэн,
-
Эрүүл мэндийн сайдад Жигжидсүрэнгийн Чинбүрэн нарыг нэр дэвшүүлжээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт, “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө” гэж заажээ.