УИХ-ын Тамгын газраас тавдугаар сарын 1-31-ний хоорондох чуулганы хуралдаанд гишүүд ямар ирцтэй оролцсон талаарх мэдээллийг танилцууллаа. Үүнээс чуулганы хуралдаанд нэг ч оролцоогүй, хамгийн их томилолтоор явсан, хамгийн их тасалсан, хоцорсон гишүүдийн мэдээллийг танилцуулж байна.
Тодруулбал, нийт 11 удаа хуралдсан чуулганы хуралдаанд Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ /чөлөөтэй/, Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулга /эмнэлгийн чөлөөтэй/ нар нэг ч удаа оролцоогүй байна.
Харин Ц.Мөнхбат /7/, А.Ундраа /7/, Дам.Цогтбаатар /7/, Б.Батцэцэг /5/ нар хамгийн их гадаад томилолттой шалтгаанаар чуулганы хуралдаанаас чөлөө авчээ.
Тэгвэл ТАСЛАЛТЫН тоогоор УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр /5/, Ц.Туваан /5/, Р.Эрдэнэбүрэн /4/ нар тэргүүлжээ.
Түүнчлэн, ХОЦРОЛТООР цөөнгүй гишүүд тэргүүлжээ.
Үүнд, Ц.Даваасүрэн /9/, Д.Ганбат /7/, Б.Жаргалан /7/, З.Мэндсайхан /7/, Г.Уянгахишиг /7/, Б.Жавхлан /6/, Н.Учрал /6/, Б.Чойжилсүрэн /5/, Ц.Баатархүү /5/, Б.Батбаатар /5/, Б.Бейсен /5/, Ж.Золжаргал /5/, Б.Пунсалмаа /5/, Ж.Энхбаяр /5/ Р.Эрдэнэбүрэн /5/ нар тав болон түүнээс дээш удаа хоцорсон үзүүлэлттэй байгааг УИХ-ын Тамгын газраас мэдээллээ.












































































