Өнгөрсөн 2024 оны наймдугаар сард нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын захирамжаар томилогдож байсан нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг АТГ-аас шалгаж эхэлжээ.
Тодруулбал, барилгын зөвшөөрөл авах, олгох үед гарсан архитектор даалгаврын асуудлаар шалгаж эхэлсэн талаар АТГ-аас мэдээллээ.
Хэрвээ дээрх шалгагдаж буй асуудлаар гэм буруутай нь хууль, шүүхийн байгууллагаар тогтоогдвол Эрүүгийн хуулийн 22.1-т заасны дагуу “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан байна.










































































