Тээврийн цагдаагийн албанаас Хүй долоон худаг руу чиглэх авто замын хөдөлгөөнд зохицуулалт хийн ажиллаж байна.
Тодруулбал, азарганы уралдаан долдугаар сарын 10-ны 07.00-11.00 хооронд болох тул Хүй долоон худаг руу чиглэлтэй хөдөлгөөн тасрахгүй байна.
Тус замыг дөрвөн эгнээ болгож, бусад хөдөлгөөнийг хоёр эгнээ болгосон талаар тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Азарганы уралдаан дууссаны дараа хот руу орох хөдөлгөөнийг дөрвөн эгнээ болгож, гарах хөдөлгөөнийг хоёр энгээ болгоно.