“Нийслэлийн түргэн тусламжийн төв” нь Хүй 7 худагт түргэн тусламжийн бэлэн байдлыг ханган ажиллаж байна.
“Нийслэлийн түргэн тусламжийн төв” 2026 оны долоодугаар сарын 10-13-ны өдрүүдэд олон нийт, иргэдэд болон унаач хүүхдүүдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлнэ.
Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг гарган тус төвийн дарга С.Ариунболд удирдан бэлэн байдлыг ханган ажиллаж байна.











































































