“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захирлын түр орлон гүйцэтгэгчээр Х.Пүрэвжаргалыг томилжээ.
Х.Пүрэвжаргал нь Зам тээврийн хөгжлийн төв төрийн өмчит компанийн захирлаар ажиллаж байгаад дээрх албан тушаалд томилогдсон аж.
Дээрх шийдвэрийг “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргажээ. Сануулахад, тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Дүгэржавыг өчигдөр /2025.07.05/ чөлөөлөх шийдвэрийг ТУЗ-өөс гаргасан юм.
“Тавантолгой төмөр зам”ХХК-ийг 2018 оны наймдугаар сард үүсгэн байгуулж байсан. Төмөр замын сүурь бүтэц барих, ашиглах, тээвэрлэх, суурь бүтэц хөдлөх бүрэлдэхүүн засварлах зэрэг үйл ажиллагаа эрхэлдэг, төмөр замын инженерингийн компани юм. Засгийн газар ижил үйл ажиллагаа эрхэлдэг төрийн өмчит компаниудыг нэгтгэх бодлого барихаа мэдэгдсэн ч одоог хүртэл “Тавантолгой төмөр зам” ХХК, “Монголын төмөр зам “ ТӨХК-ийг нэгтгээгүй, тусдаа үйл ажиллагаа эрхэлдэг.
“Тавантолгой төмөр зам” компани нь 800 гаруй ажилтан, албан хаагчтай бол Монголын төмөр зам компани нь 600 гаруй ажилтан, албан хаагчтай юм.