Ажилчны гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд “Биг” худалдааны төвийн уулзвараас Саппорогийн уулзвар хүртэл авто замын зүүн эгнээг өнөөдөр орой 23:00 цагаас эхлэн гурав хоног хэсэгчлэн хаана гэж НЗХГ-аас мэдээллээ.
Энэ хугацаанд авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэх юм байна. Замын хөдөлгөөнийг наймдугаар сарын 14-ний 06:00 цагт нээхээр төлөвлөжээ.
Нийслийн Замын Хөгжлийн Газраас тодруулснаар Гурвалжингийн гүүрний урд талын дөрвөн замын уулзвараас зүүн тийш Алтай хотхон чиглэлийн төмөр замын гарам хүртэлх авто замын хөдөлгөөнийг өнөөдөр нээсэн байна. Уг замын хөдөлгөөнийг энэ сарын 9-нд хаасан юм.
“Урд шөнө орсон борооны улмаас тус байршилд 20 метр авто замын засвар түр зогссон, өнөөдөр засварлаж дуусна” гэлээ.