Сургууль, цэцэрлэгийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотой авто замын хөдөлгөөн эрс нэмэгддэг.
Хөдөлгөөний ачааллыг бууруулах, эрчмийг сайжруулах зорилгоор Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс Зайсан тойрууг нэг чигийн хөдөлгөөнд оруулах саналыг иргэдээс асууж эхэлжээ.
Хэрэв та саналаа өгөхийн хүсвэл энд дарна уу…
Өмнө нь нэг чиг болгосон байсныг Зайсанд амьдардаг иргэд, ААН-үүд эсэргүүцэж, улмаар санал асуусан бөгөөд санал асуулгад оролцогчдын 86 хувь нь дэмжихгүй гэснээр нэг чигийн хөдөлгөөнийг цуцалж байсан юм.












































































