Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ)-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ц.Уртнасанг өнгөрсөн гуравдугаар сард томилж байв. Тэгвэл өнгөрсөн Лхагва гаригийн (2025.08.13) Засгийн газрын ээлжит хуралдаанаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Уртнасанг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Тодруулбал, төсвийн ерөнхийлөн захирагчид энэ оны хагас жилээс эхлэн чиг үүргийн давхардлыг арилгах, нийт алба хаагчдаа ес хүртэл хувиар цомхотгох үүрэг хүлээгээд буй. Энэ хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа байгууллага болох Цаг уур, орчны шинжилгээний газар орон тоогоо 171-ээр цомхотгосон билээ.