2025 оны наймдугаар сарын 11-нээс 17-ны өдрүүдэд улсын хэмжээнд нийслэлийн 8 дүүрэг, 15 аймгийн 24 суманд аюулт үзэгдэл, ослын нийт 61 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 55 иргэний амь насыг аварч, шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлжээ.
Нийт дуудлагын 46 нь объектын гал түймэр, 3 нь ой хээрийн гал түймэр, 1 газар хөдлөлт, 1 хүчтэй салхи шуурга, 1 нь үер, 9 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 55 иргэний амь насыг авран хамгаалж, тусламж үйлчилгээ үзүүлж ажилласан байна.