Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 16-ны өдрийн хооронд 161 га нийтийн эзэмшлийн гудамж талбайд үүссэн 2560 тонн хог хаягдлыг цэвэрлэж, тээвэрлэжээ.
Үүнд:
-
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлт аж үйлдвэрийн парк орчмын 150 га,
-
Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн давааны төвлөрсөн цэг орчмын 6 га
-
Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгийн орчим 5 га талбайд үүссэн ил задгай болон хур хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх ажлыг зохион байгуулжээ.