УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа өчигдөр нийгмийн сүлжээнд лайв хийх үеэрээ олны анхаарлыг татсан үг хэлжээ. Тэрээр:
“Би жагсаалтын тэр хойно 16-д жагсаж, хэдэн багш нарынхаа саналаар л сонгогдсон. Нэг их АН-ын буянаар гарч ирээгүй. Тэр дарвалзаад байгаа ‘Элийрэгч’ Ц.Уянга гарч ирээд юу хийх юм. Нэр татуул л даа. Тэгээд өөрөө ор л доо, чаддаг юм бол…”
Энэхүү яриа нь олон хүний гайхшралыг төрүүлж, АН-ын цөөнгүй гишүүдийг бухимдуулаад байна.
Ц.Мөнхтуяа өмнө нь Багш нарын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны тэргүүнээр ажиллаж байсан бөгөөд АН-ын ҮБХ түүнийг багш нарын төлөөлөл болгон, УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшүүлж, намын жагсаалтынхаа 16-д бичсэн юм.
Эндээс нэг гол асуулт гарч ирж байна. Ц.Мөнхтуяа үнэхээр багш нарын саналаар УИХ-ын гишүүн болсон уу, эсвэл үндэсний хэмжээний том нам АН-ын буянаар парламентын суудалд хүрсэн үү?